Хараат бус технологийн зөвлөх · Улаанбаатар

Танай компанид тохирох системийг сонгож, бодит хэрэглээнд нэвтэртэл нь удирдана.

Өдөр тутмын ажил тань Excel, чат болон хоорондоо уялдаагүй олон программаас хамааралтай болсон бол би гол асуудлыг тодорхойлно. Дараа нь бэлэн систем нэвтрүүлэх үү, шинээр бүтээх үү гэдгийг тогтоож, хэрэгжүүлэлтийг дуустал нь удирдана.

ОНОШЛОХШИЙДЭХНЭВТРҮҮЛЭХШИЛЖҮҮЛЭХ

Эхний алхам

Системийн шийдвэрийн судалгаа

Том төсөл эхлүүлэхээс өмнө богино хугацааны төлбөртэй судалгаагаар асуудал, боломжит хувилбар, эрсдэл, дараагийн алхмыг тодорхой болгоно.

02
2–4 долоо хоног

ERP, CRM систем сонгох зөвлөх үйлчилгээ

ERP, CRM болон захиалгат программын нийлүүлэгчийг захиалагчийн талд, хараат бусаар сонгоно. Бодит ажлын урсгалыг шаардлага болгож, ижил нөхцөлтэй демо хийлгэн, өртөг ба хэрэгжүүлэлтийн эрсдэлийг гэрээ байгуулахаас өмнө ил болгоно.

Ажлын үр дүн

Борлуулалтын танилцуулгаар бус, нийцэл, нийт өртөг, хэрэгжүүлэх чадвар, аюулгүй байдал болон эзэмшлийн нөхцөлөөр нотлогдсон богино жагсаалт, сонголтын зөвлөмж.

  • Одоогийн ажлын урсгал ба сонголтын шалгуур
  • Шаардлагын матриц, жинлэсэн үнэлгээ
  • Нийлүүлэгч бүрт ижил бодит демо хувилбар
  • Санал, архитектур, аюулгүй байдлын хяналт
  • 3 жилийн нийт өртөг, vendor lock-in шинжилгээ
  • Лавлагаа шалгалт, эцсийн зөвлөмж
  • Хэлэлцээр ба хэрэгжүүлэлтийн хамгаалалт
Системийн сонголтоо ярилцах
03
Ажлын 3–5 өдөр

Программын үнийн санал, гэрээний хөндлөнгийн хяналт

Программ хангамжийн гэрээнд гарын үсэг зурахаас өмнөх хараат бус хоёр дахь дүгнэлт. Санал болгосон хамрах хүрээ, архитектур, төсөв, хугацаа, аюулгүй байдал, эзэмшлийн нөхцөл болон далд хамаарлыг бизнесийн бодит хэрэгцээтэй тулгаж шалгана.

Ажлын үр дүн

Их зардал, эрсдэл эхлэхээс өмнө ойлгомжтой эрсдэлийн дүгнэлт, зассан асуултын жагсаалт болон үргэлжлүүлэх, дахин тохирох эсвэл зогсоох зөвлөмж.

  • Бизнесийн хэрэгцээ ба саналын нийцэл
  • Хамрах хүрээний цоорхой, таамаглалын бүртгэл
  • Архитектур, интеграц, аюулгүй байдлын хяналт
  • Төсөв ба хэрэгжүүлэх хугацааны шалгалт
  • Өгөгдөл, эх код, аккаунтын эзэмшлийн хяналт
  • Нийлүүлэгчид тавих асуулт, хэлэлцээрийн заалт
  • Үргэлжлүүлэх, дахин тохирох эсвэл зогсоох зөвлөмж
Хараат бус дүгнэлт хүсэх

Ажлын зарчим

Эргэлзээ, эрсдэлийг алхам бүрд багасгана.

Доош гүйлгэж түүхийг үргэлжлүүлнэ
01 / 05

Хамтран ажиллах эсэхээ тодруулах

30 минутын уулзалтаар асуудлын хүрээ, шийдвэр гаргагчийн оролцоо, хугацааны шаардлага, миний туршлага тохирох эсэхийг хоёр талаас тодруулна.

02 / 05

Ажлын бодит явцыг судлах

Таамгаар шаардлага бичихгүй. Хүмүүс ажлаа хэрхэн хийж байгааг ажиглаж, ашиглаж буй өгөгдөл, хэрэгсэл, гардаг алдаа, тэдгээрийн өртгийг судална.

03 / 05

Зөв хувилбарыг сонгох

Процессоо сайжруулах, бэлэн систем нэвтрүүлэх, системүүдээ холбох эсвэл шинээр бүтээх хувилбаруудыг үр өгөөж, зардал, хугацаа, эрсдэлээр харьцуулна.

04 / 05

Нэвтрүүлэлтийг удирдах

Үргэлжлүүлэхээр шийдвэл хэрэгжүүлэх баг эсвэл нийлүүлэгчийг сонгож, төсөв, хийх ажлын дараалал, явцын танилцуулга, чанар, аюулгүй байдал, хэрэглээнд нэвтрүүлэх ажлыг захиалагчийн талд удирдана.

05 / 05

Багт тань бүрэн шилжүүлэх

Систем, бүртгэлүүд, эх код, шийдвэрийн түүх, ажиллуулах мэдлэгийг танай багийн эзэмшилд шилжүүлнэ. Надаас байнга хамааралтай болгох нь зорилго биш.

Хийж гүйцэтгэсэн ажил

Зөвлөгөө маань бодит хэрэгжүүлэлтийн туршлагад тулгуурлана.

AS / 03

Хариуцлага

Зөвлөгөө өгөөд орхихгүй, хэрэгжүүлэлтийг хамт дуусгана.

Би erxes Mongolia-д мэдээллийн аюулгүй байдлын инженерээр ажилладаг. Миний үндсэн чиглэл нь байгууллагын SaaS бүтээгдэхүүний аппликэйшний аюулгүй байдал, GraphQL Federation, TypeScript-д суурилсан микросервисүүд.

Ажлынхаа хажуугаар хиймэл оюун ухааны агентын платформ, олон байгууллага ашиглах CMS, бодит цагийн харилцаатай бүтээгдэхүүн, дотоод системүүдийг санаанаас нь бодит хэрэглээ хүртэл хөгжүүлсэн. Энэ туршлагаа бизнесийн асуудлыг оновчтой технологийн шийдвэр, бодит хэрэгжүүлэлттэй холбоход ашиглана.

Шаардлагатай үед дизайнер, хөгжүүлэгч, мэдээллийн аюулгүй байдал, өгөгдлийн мэргэжилтнүүдийг оролцуулна. Харин шийдвэр, тайлагнал, чанарын эцсийн хариуцлагыг би хүлээнэ.

Хийсэн ажил

Түгээмэл асуулт

Хамтран ажиллахаас өмнө мэдэх зүйлс.

AS / 05
01Ямар компанид хамгийн тохиромжтой вэ?

30–300 орчим ажилтантай, өдөр тутмын гол ажил нь Excel, чат, гар ажиллагаа эсвэл хоорондоо холбогдоогүй системээс хамаардаг, дотроо технологи эсвэл бүтээгдэхүүн хариуцсан туршлагатай удирдагчгүй компанид илүү тохиромжтой.

02Эхний уулзалт төлбөртэй юу?

30 минутын танилцах уулзалт төлбөргүй. Энэ уулзалтаар бүрэн шийдэл боловсруулахгүй; асуудлын хүрээ, шийдвэр гаргах хүн, хугацааны шаардлага, хамтран ажиллах боломжийг тодруулна. Харин асуудлыг нарийвчлан судлах ажил төлбөртэй Системийн шийдвэрийн судалгаагаар эхэлнэ.

03Та өөрөө системийг бүтээх үү?

Төслийн хэмжээнээс хамаарна. Системийн архитектур, туршилтын загвар болон тодорхой хөгжүүлэлтийг би өөрөө хийж чадна. Томоохон төсөлд тохирох мэргэжилтэн эсвэл нийлүүлэгчийг сонгож, ажлыг захиалагчийн талд удирдана.

04Шинэ программ шаардлагагүй гэж гарвал яах вэ?

Энэ бол мөн л сайн үр дүн. Судалгааны зорилго нь хөгжүүлэлт зарах биш, зөв шийдвэр гаргахад туслах. Процессоо өөрчлөх эсвэл бэлэн бүтээгдэхүүн ашиглах нь хангалттай бол түүнийг үндэслэлийн хамт санал болгоно.

05Өгөгдөл, эх код, бүртгэлүүдийг хэн эзэмших вэ?

Захиалагч эзэмшинэ. Эх кодын сан, үүлэн үйлчилгээ, домэйн болон үндсэн бүртгэлүүдийг эхнээс нь компанийн эзэмшилд байлгана. Хандалтын эрх, аюулгүй байдал, нууцлал, хүлээлгэн өгөх нөхцөлийг гэрээнд тодорхой тусгана.

Таны асуудал

Асуудлынхаа талаар товч бичнэ үү.

Маягтыг бөглөхөд ойролцоогоор 5 минут. Хэрэв таны асуудал миний ажилтай тохирвол ажлын 2 өдрийн дотор холбогдож, 30 минутын танилцах уулзалт товлоно.